Thursday, October 8, 2009

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ХӨДӨЛМӨРИЙН НӨӨЦ

stat-z12008.01.01-ний байдлаар Монгол улсын хүн амын тоо 2699.9 мянга байв. Хөдөлмөрийн насны хүн амын тоо 1642.2 мянга, үүнээс ажиллах хүч 1054.0 мянга байгаагийн 1009.9 мянга нь аймаг, нийслэлийн ажиллагчид байна. Ажиллагчдын тоонд гадаадад гэрээгээр буюу Гадаад хэргийн яамны шугамаар ажиллаж байгаа хүмүүсийн тоо ороогүй болно. Ажиллагчдын дотор улсын хэвшилд ажиллагчид 193.7 мянга байна. Улсын хэвшилд ажиллагчдаас 144.1 мянга нь төрийн төсөвт байгууллагад, 49.6 мянга нь улсын үйлдвэрийн газарт ажиллаж байна.

Төрийн төсөвт байгууллагад ажиллагчдаас 10503 хүн төрийн захиргааны албан тушаал эрхэлж байна.
Монгол улсын 1000 хүнд улсын хэвшилд ажиллагчид 71.7, төрийн төсөвт байгууллагад ажиллагчид буюу төрийн албан хаагч 53.4, төрийн захиргааны албан хаагч 3.8 ногдож байна.

stat-z2

stat-z3

No comments: