Thursday, October 8, 2009

Төрийн байгууллага

Төрийн захиргааг улс төрийн талаас тодорхойлох нь

Төрийн захиргаа улс төрөөс ангид оршдоггүй. Ийм ч учраас төрийн бус ба бизнесийн байгууллагаас ялгагдаж байдаг. Тиймээс төрийн захиргааг таньж мэдэхийг хүссэн хэн ч аваас улс төрийн утга агуулга руу нь өнгийн харах шаардлагатай.

  • Төрийн захиргаа бол төрийн үйл ажиллагаа юм.

Иймээс ямар төр байна, тийм л захиргаа байна. Тухайлбал, тоталитар дэглэмтэй улс оронд төр хэдхэн олигархуудын эрхшээлд байдаг ба төрийн захиргаа тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн үйлчилж байдаг.

  • Улс төрийн эрх мэдлийг авсан намын үзэл баримтлал төрийн захиргаагаар дамжин хэрэгждэг. Иймээс ч улс төр, төрийн захиргааг салгаж болдоггүй.
  • Төрийн захиргаа төрийн бодлого боловсруулах үе шатны гол хэсэг болдог. Төрийн захиргаа улс төрийн нэг хэсэг болдогийн гол учир бол тэд төрийн бодлого боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэхэд оршино. Төрийн захиргаа төрийн хуулийг идэвхигүй хэрэгжүүлэгчид биш харин бодлого боловсруулах үйл явцад идэвхитэй оролцогчид, улс төрийн голлон тоглогчид юм.
  • Ард түмний хүсэл сонирхлын илэрхийлэл. Иргэдтэй түншлэн ажиллагч байгууллага юм.

Төрийн захиргааг хуулийн талаас тодорхойлох нь

  • Хууль хэрэгжүүлэгч

Төрийн захиргаа бол төрийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Дурын хуулийн ямар ч үе шатны хэрэгжилт төрийн байгууллагын оролцоогүй явагдахгүй.

Төрийн захиргааны ажил бол хууль хэрэгжүүлэх явдал юм. Бүр тодруулан хэлбэл хууль хэрэгжих үйл явц нийтийн захиргаа өөрөө юм.

  • Төрийн захиргаа зохицуулагч

Төрийн захиргаа олон нийтэд юуг хийж болох эс болохийг хууль, дүрэм журмаараа хэлж байдаг. Энэ бол төрийн захиргааны зохицуулах үүрэг юм.

Төрийн захиргааг менежментийн үүднээс тодорхойлох нь

Төрийн захиргаа бол төрийн гүйцэтгэх функц юм. Менежмент гэдэг нь байгууллагаа хэрхэн зохион байгуулах болон хүн хүчний нөөцөө хуваарилах тухай асуудал юм.

  • Бюрократ тогтолцоо. Төрйин байгууллагын менежмент бюрократ тогтолцоогоор явагддаг. Шат дараалал ихтэй босоо тогтолцоо нь үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулдагаас олон оронд нийтийн захиргааг Улаан наалт, Мики Мауз, Хүнд сурталтан гэсэн нэр хаяг олон түмнээс өгчээ.
  • Төрийн захиргааны шинэтгэл.

Төрийн байгууллагын шинэчлэл менежментийн өөрчлөлтөөр хэрэгжиж байна. Захиргааны шинэтгэл бизнесийн байгууллагын менежментээс жишиг тогтоох замаар хөгжиж байна.

  • Сүлжээ. Орчин үеийн төрийн захиргаа төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагатай сүлжээгээр хамтран ажиллах боллоо.

Төрийн захиргааг ажил мэргэжил талаас тодорхойлох нь

  • Төрийн захиргаа бол олон шинжлэх ухааны салбаруудын нэгдэл болдог. Захиргаа нь улс төр, хууль, менежмент, эдийн засаг, нийгмийн ухаан, антропологи, сэтгэл судлал гээд олон шинжлэх ухааныг хоршуулан хэрэглэх арга ухаан дээр тулгуурлан хөгждөг.
  • Төрийн байгууллагад олон төрлийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдаж байдаг. Хуульч, эдийн засагч, нийгэм судлаач, эмч, багш, инженер гээд тал бүрийн мэргэжлийн хүмүүс мэргэжлийн мэдлэг чадвараа оруулж байдаг. Мэргэжил бүхэн өвөрмөц онцлог, ёс зүйн стандартын дагуу хөгжиж байдаг.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд байгууллага гэдэг нь зорилгынхоо төлөө сайн дураараа нэгдсэн хэсэг хүмүүсийн хууль ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгааг хэлнэ.

Орчин үеийн байгууллага нь төрийн, төрийн бус болон иргэний нийгмийн гэсэн олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь байгууллагыг маш олон хэлбэрээр оршин тогтнож болохыг харуулж байна.

No comments: