Thursday, October 8, 2009

Төрийн албаны шинэчлэл /эссэ/

Монгол Улсын Төрийн албаны Шинэтгэлийн дунд хугацааны стратеги гэдэг бол Монгол Улсын төрийн албаны ирээдүйн дүр төрхийг илэрхийлсэн эрхэм зорилго, стратегийн зорилтыг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын академийн эрдэмтэн багш нар, сонсогчид, оюутнуудад “Монгол Улсын төрийн захиргааны шинэтгэл, онол, практик, цаашдын зорилт” гэсэн сэдвээр лекц уншиж, Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж байсан . Мөн Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулсныг УИХ-ын 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан билээ. Монгол Улсын Төрийн албаны ирээдүйн дүр төрхийг тодорхойлсон энэхүү бодлогын баримт бичгийг Өнөөгийн засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тухайлбал: Төрийн албаны эрхэм зорилго нь “Иргэдэд ойрхон, уян хатан, идэвхтэй, санаачлагатай, цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн”-д оршино. Өөрөөр хэлбэл:

  1. Төрийн захиргааны хөгжлийн бодлого нь: “Иргэдэд ойр, уян хатан”
  2. Төрийн захиргаа, Төрийн албаны өндөр ур чадвар бүхий менежерүүд- манлайлагчид нь: “Идэвх санаачлагатай”
  3. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чадавхи сайтай, тасралтгүй суралцаж, хөгжиж байгаа төрийн захиргааны “Цомхон” албатай.
  4. Мэдлэг чадвартай, мэргэшсэн “Чадварлаг” төрийн албан хаагчидтай.
  5. Төрийн Захиргаа, төрийн алба нь “Үр дүнд” чиглэгддэг гэж ойлгоно.


Мөн харилцан уялдаа холбоо бүхий 8 стратегийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийн цаашдын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

  1. Хэрэглэгчдийг дээдлэх, иргэдэд ойр байх,
  2. Эрхэмлэн дээдлэх зүйлсэд тулгуурласан шийдвэр, бодлого боловсруулан хэрэгжүүлэх.
  3. Радикал шинэтгэл, тасралтгүй инноваци хийх.
  4. Эрх мэдлийг шилжүүлэх, өрсөлдөөний зах зээл, сэтгэлгээг хүчтэй болгох.
  5. Гүйцэтгэл, үр дүнд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх.
  6. Лавтай мэдээ, баримтад түшиглэсэн электрон мэдээллийн тогтолцоог бий болгох.
  7. Гадаад орчин, зах зээлийн өөрчлөлтийг сонор, соргог мэдэрч зохицуулалт хийж байх.
  8. Чадавхи сайтай төрийн захиргаа, төрийн албыг бүрдүүлэх.

Төрийн албаны цалингийн санг төсөвт хэт их хүндрэл учруулахгүй байхаар, үр нөлөө бүхий төрийн үйлчилгээнд, ялангуяа ядуурлыг бууруулахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх Засгийн газрын чадавхид сөрөгөөр нөлөөлөхгүй байхаар төлөвлөж байх, Төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлд тохируулах хэрэгтэй юм. Төрийн албаны ирээдүйн дүр төрхийг тодорхойлж буй дээр дурдсан “эрхэм зорилго, стратегийн зорилтууд нь төрийн албаны өнөөгийн дүр төрхийг түүний ирээдүйн дүр төрхөд нь нийцүүлэн өөрчлөн шинэчлэх стратегийг боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж олгож байна.

  1. Монгол улс ардчилсан, зах зээлийн эдийн засагт шилжээд хэдхэн жил болж байгаа учир энэхүү төрийн албаны шинэтгэл, цаашдын зорилт, чиг хандлагыг тодорхойлох нь зайлшгүй чухал шаардлагатай.
  2. Манай оронд учир дутагдал их байдаг. Авилгал, хүнд суртал, ёс зүйн доголдол гэх мэт үүнийг засаж залруулахад Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн эрхэм зорилго, стратегийн зорилт багагүйгээр төлөөлөх болно. Улс төр, ард түмэн хэрэгжүүлэх нь хариуцлага юм.
  3. Улс орны ирээдүйн дүр төрх, хөгжил бол тухайн орны нүүр царай болох төрийн алба, төрийн захиргааны албан хаагчид байдаг.

Ингээд төрийн албаны өөрчлөлт, шинэтгэл хийхэд шаардагдах нийт нөөцийг 100 хувь гэж үзвэл түүний дөнгөж 20 хувь нь “Бүтэц”-ийн өөрчлөлт хийснээр, үлдсэн 80 хувь нь “үйл явц”-ын хэсгийг өөрчилснөөр бүрэлдэн буй болдогийг өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албыг өөрчилнө, шинэчилнэ гэдэг бол 5000 гаруй төсвийн байгууллага тус бүрт ажиллаж буй 120 гаруй мянган төрийн албан хаагч тус бүрийн мэдлэг, хандлага, зан үйлийг толгой дараалан өөрчлөх шинэтгэх, байгууллагын шинэ соёл, уур амьсгалыг буй болгох замаар байгууллага бүрийн зан үйлийг өөрчилж, улмаар тэдгээрийн нийгмийн зан үйлийг өөрчлөхөд оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр 2008 оны хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ: “Төрийн захиргаа төрийн албаны шинэчлэлийн хандлагыг үйл явцын буюу
Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг өөрчлөх, хариуцлагыг нэмэгдүүлэх хандлага руу эрс шийдэмгий чиглүүлэх, төрийн албанаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь иргэдэд үзэгдэхүйц, хэмжээгээр дээшлүүлэх шаардлага дэвшигдэж байна”. гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг юм.
Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллага бүр өөрийн байгууллагыг өөрчлөх, хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэхдээ шинэтгэлийн үйл явцын энэ хандлагыг бодит практик болгох шаардлагатай болж байна.

Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх стратеги:

Гадаад дотоод орчны өөрчлөлттэй уялдуулан төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх зөв зохистой стратегийг сонгон авч үе шаттайгаар хэрэгжүүлэх явдал нэн чухал болж байна .Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх хандлагын стратегийн талаар Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсанаас хойших 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Төрийн албаны бүтэц, тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийж дуусгасан билээ. Өнөөдөр монгол улсад, ардчилсан улс орнуудад байдаг төрийн байгууллагын институцийн тогтолцоо буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийж дуусгасан билээ. Өөрөөр хэлбэл: 1990 оноос хойш 15 жил бас1990 оноос өмнө 70 жилийн турш бид төрийн албаны өөрчлөлт, шинэтгэлийг явцуу хүрээнд ойлгож, сонгууль бүрийн дараа Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн нэмэгдүүлэх буюу цөөлөх ,яам агентлаг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, орон тоог цомхотгох зэрэгт хэт их анхаарч цаг хүчээ зарцуулж ирсэн.

Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах стратегийн талаар :

Одоогоос 120 гаруй жилийн өмнө АНУ-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх /мерит/ зарчмыг тунхагласан төрийн албаны тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойшхи хугацаанд тус оронд улс төрийн тогтвортой байдал буй болж, эдийн засаг нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарч эхэлсэн байна .АНУ өөрийн энэ хуулийг дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болгон хэрэгжүүлсэн бөгөөд дэлхийн 2-р дайны дараа энэ хуулийн үзэл санааг авч хэрэглэсэн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд 1990-ээд он гэхэд буюу 30-40 жилийн дотор Азийн баруудын эгнээнд зүй ёсоор ордог болсон билээ. Манай улс 1994 онд баталж, ,1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиндаа төрийн алба мэргэшсэн тогтвортой байх “МЕРИТ” зарчмыг тунхагласан.

Төрийн албаны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах стратегийн талаар:

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэлийн менежментийг төрийн албаныхаа үйл ажиллагаанд идэвхтэй нэвтрүүлж байгаа дэлхийн олон арван улс орнуудын дотор бие даасан хуулийн дагуу хэрэглэж буй цөөн хэдэн улс орны тоонд манай улс багтдаг. Төрийн албаны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж батлах, тэдгээр шалгуур нь юуны түрүүнд шударга, шууурхай, санаачлагатай, ил тод ажиллах замаар эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлтийг хангах, энэ үндсэн дээр ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд оруулсан бодитой хувь нэмэр, ахиц дэвшлээр хэмжигдэх ёстой. Ийм цогц арга хэмжээ авч хэрэгжүүлбэл төрийн албаны нэр хүндэд чухал байна.

Удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх стратегийн талаар:

Төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн цаашдын хувь заяа нь төрийн захиргааны төв, нутгийн бүх шатны байгууллагын удирдах ажилтны манлайлан удирдах ур чадварын түвшингээс үндсэндээ шалтгаалдаг. Аливааг удирдаж манлайлна гэдэг бол хүмүүсийг ажиллуулж чадах чадварт оршино гэж үздэг.

Төрийн албаны төв байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх стратегийн талаар:

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд заасан ёсоор:

  1. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт тавих.
  2. Төсвийн байгууллагын удирдах албан тушаалтныг хуульд заасан зарчмыг баримтлан сонгон шалгаруулах
  3. Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах
  4. Төрийн албан хаагчийн талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
  5. Мэргэшлийн шалгалтаар иргэдийг төрийн жинхэнэ албанд авах болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын арга зүй
  6. Судалгаа шинжилгээний ажлыг зохицуулах
  7. Төрийн байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлс албан тушаалын цалингийн хэмжээ.
  8. Төрийн албаны үйл ажиллагаанд шинжилгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулах
  9. Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулсаныг Улсын их хурал 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан байдаг.
Баримт бичигт заасны дагуу төрийн албаны зөвлөл нь шийдвэр гаргах болон хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд өөрчлөлтийн менежмент болон чадавхийг буй болгох чиглэлээр түүний хүлээх үүрэг улам бүр өргөжинө.

Эцэст нь дүгнэж хэлэхэд

  1. Монгол Улсын Төрийн албаны дутагдал, доголдол, хүндрэл бэрхшээл бүхий өнөөгийн дүр төрхийг хүсэн хүлээж буй ирээдүйн дүр төрхөд нийцүүлэн үе шаттайгаар өөрчлөн хөгжүүлэхэд бид бүхний үүрэг хариуцлага чухал.
  2. Шинэтгэх стратегийг хэрэгжүүлсэний үр дагаврын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хэмжээнд эдийн засаг нийгмийн хөгжилтэй холбогдсон ямар ахиц дэвшил гарч байна вэ гэдгээр нь үнэлнэ.
  3. Ард түмний амьдрал хэрхэн дээшилж, байгаагаар хэмжигддэг гэж үзэж байна.
  4. Төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн биеийг ард түмэндээ зориулахын оронд хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж байгааг шинэчлэлийн стратегийг тууштай хэрэгжүүлснээр таслан зогсоох болно.

No comments: