Thursday, October 8, 2009

Татварын шинэчлэл

Татварын албаны үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд: Үндэсний татварын алба нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зөв зохион байгуулж, татварын албыг орчин үеийн мэдээллийн технологид түшиглэсэн, татвар төлөгчдийн итгэлийг хүлээсэн, нээлттэй, шуурхай, ил тод, шударга үйл ажиллагаатай хууль хэрэгжүүлэгч, төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд хүргэх байгууллага болгох зорилттой ажиллаж байна.

Үндэсний татварын албаны үндсэн чиг үүрэг нь хуулиар тогтоогдсон тул түүндээ тулгуурлан татварын тогтолцоон дахь орлого, татвараа өөрөө тодорхойлох, тайлагнах хүрээнд татварыг байнга, шудрага цуглуулах зорилгыг хэрэгжүүлэх үүднээс татварын албадын баримталдаг өргөдөл гомдлыг шийдвэрлэх, торгууль хүлээлгэх, арга хэмжээ авах, татварын хяналт шалгалт хийх, татвар цуглуулах, татварын тайланг боловсруулах, бүртгэх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх гэсэн зарчмыг, зөвлөгөө өгөх, зохион байгуулах, хянан шалгах, нийт татвар төлөгчидтэй ажиллах гэсэн зарчимд шилжүүлэн татварыг сайн дураар, бүх нийтээр шудрагаар төлөх зөв төлөвшлийг төлөвшүүлэх нь гол зорилт болж байна. Юуны өмнө нийт иргэдтэй ажиллах зарчмыг хэрэгжүүлэхэд дараах зорилгууд тавигдаж байгаа юм. Үүнд: Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх сахилгын түвшинг дээшлүүлэх, Татвар ногдуулах, төлөх талаар нийт хүн амд татварын боловсрол олгох, Татвар төлөгчдийн анхаарлыг орлого, татварын тайлангийн болон төлөх хугацаанд хандуулах, Татвар төлөгч, татварын албаны хоорондын итгэл, харилцан ойлголтыг бэхжүүлэх явдал юм.

Дээрх зориллтыг хэрэгжүүлэхийн тулд:
Манай албаны бүтцэд татвар төлөгчтэй харилцах үүрэг гүйцэтгэх нэгжүүдийг шинээр байгууллаа. Энэхүү нэгжүүд нь ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх, татварын боловсрол олгох, одоогийн татвар төлөгчдөд зөвлөгөө өгч туслалцаа үзүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нягт хамтран ажиллах, татвар төлөгчидтэй харилцах харилцааг боловсронгуй зорилгоор жил бүр зохион байгуулж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн үйл ажиллагааг улам олон талтай чанартай болгох чиглэл баримталж байна.ТЕГ-ын ил тод, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын жишигт нийцсэн татварын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна Үүнд: Татварын албадыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж, Утсаар зөвлөгөө өгөх төв ажиллуулж байна. Татварын улсын байцаагч, татварын ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулж, энэ чиглэлээр олон талт үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Энэ ажлын хүрээнд: олон улсын жишигт нийцсэн ёс зүйн дүрмийг баталж мөрдөн, татварын ажилтны талаарх санал гомдол, мэдүүлгийг хүлээн авах утсыг тогтмол ажиллуулж байна. Татварын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтуудыг үе шаттай зохион байгуулж мөн вакумжсан сургалтын төвийг нээж ажиллуулж байна. Зөвхөн 2009 онд УБ болон аймгуудын нийт ажилтныг, нягтлан бодох бүртгэл эрхзүйн болон татварын шинэчлэлийн бодлогын хөтөлбөр бүхий сургалтанд хамруулжээ.

Үндэсний татварын алба нь Татвар төлөгчдөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэн, сайн түншийн харилцааг эрхэмлэн ажиллаж, 2009 оныг “Цахим үйлчилгээг өргөжүүлж, бүртгэлийг төгөлдөршүүлэх” жил болгон, татварын эрх зүйн орчинг сайжруулан, татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, соёлч, боловсон, шуурхай, үйлчилгээтэй алба болох зорилт тавьж, татварын хууль тогтоомжийг гардан хэрэгжүүлэгч орон нутгийн татварын албадыг мэргэжил аргазүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах үйл ажиллагааг эрс дээшлүүлж, хамтын үйл ажиллагаандаа шинэлэг арга барилыг хэрэгжүүлж байна. Өнөөгийн лобалчлал, технологийн хөгжил дэвшил нь эдийн засгийн хөгжлийн өндөр хурдцыг авчрах боловч хүмүүсийн орлогын ялгаврыг улам ихэсгэх хандлагатай тул татварын орлогын илүү тэгш шударга, төвийг сахисан шинжтэй өөр эх үүсвэрийн талаар судалгаа хийх шаардлага гарч байгааг анхаарахгүй байж боломгүй юм. Түүний нэг боломж нь хүрээлэн байгаа орчны татварын олон төрлүүдийг бий болгох явдал.

Далд эдийн засгийн хэмжээ манай ДНБ-нээс тооцоход 1.9 триллион төгрөг болж байна гэсэн судалгаа бий... Далд эдийн засгийг устгаж, албан бус секторыг ил болгон бүртгэлжүүлж, татварт хамруулан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй шийдэл өнөөдөр чухал байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоонд хяналт тавих, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм. Манай статистик судалгаанаас үзэхэд татварын тайлангаа “алдагдалтай” гаргасан аж ахуйн нэгжийн тоо 2008 оны эцсийн дүнг 2006 онтой харьцуулахад 41 хувиар өссөн бол “алдагдал”-ын хэмжээ 2.8 дахин өсч, 484.0 тэрбум төгрөг болжээ. Энэ бол далд эдийн засгийн нэг үзүүлэлт. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, аж ахуй, бизнес эрхлэгчдийн орлого багасан төсөвт орох татвар буурч буй энэ үед эдийн засгийг эрүүлжүүлэх ёстой, үүний тулд татварын шинэчлэлийг түргэвчлэх цогц арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Монголд байгаагүй “Мөнгөн гүйлгээний төлбөр тооцоог бүртгэж, иргэдийг урамшуулах тухай” хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцууллаа.
Энэхүү хуулийг баталж мөрдүүлснээр:
1. Авилга, хээл хахууль, гэмт явдал, далд эдийн засаг хумигдаж, улс орон эрүүлжинэ.
2. Иргэд эдийн засгийн тооцоонд орж мөнгөн гүйлгээндээ хяналт тавьж, улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэхэд иргэний нийгэм хяналт тавина.
3. Бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээнд эргэлт гарч эдийн засгийн эрүүл, шудрага өрсөлдөөний орчин бүрдэж, улсын төсөв эрс нэмэгдэнэ.
4. Татварын байгууллага дахь хүнд суртал, авлига арилж, орчин үеийн цахим татвар, үйлчилгээ төлөвшинө.
Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хямрал, далд эдийн засаг, авлига, хүнд суртал газар авсан энэ үед ажиллаж байгаач манай татварын байгууллагын хамт олон сахилга хариуцлагаа эрс дээшлүүлж удирдлага зохион байгуулалттай ажиллах болно.

No comments: