Thursday, October 8, 2009

1997 он. Хүний хөгжлийн илтгэл

“Монгол ба Хүний хөгжил”

Хүний хөгжлийн илтгэл нь хөгжлийн бодлогын асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэн ярилцахад мэдээлэл болж, эрч хүчийг нь дээшлүүлж, зохих хэмжээнд нөлөөлж ирсэн юм.

Монголын Хүний хөгжлийн анхны илтгэл нь Монголын ард түмний сайн сайхан амьдралтай холбогдсон үндсэн асуудлуудыг хөндөж байгаа юм. Монгол оронд 1990 оноос Шилжилтийн үе эхэлснээр Монголчуудын амьдрал дэвжин дээшлэхэд нөлөөлөхүйц асар их нийгмийн боломж бүрдсэн. Энэхүү илтгэлд тэдгээр өөрчлөлтүүд, хүний сайн сайхны үйлсэд үзүүлэх үр нөлөөг дүгнэн цэгнэж, хүний хөгжлийн асуудлыг орхигдуулахад хүргэж байгаа сөрөг үзэгдлүүдийг авч үзсэн болно.

Илтгэл эдгээр бэрхшээлтэй асуудлыг улс орны шинэчлэлийн үйл явцтай бүхэлд нь холбон авч үзэж, хүн яагаад амьдралын гачигдлыг амсаж яваагийн учир шалтгаан, тэр бүх бэрхшээлийг гэтлэн давах асуудал яагаад хүндрэлтэй байгааг тунгаан цаашдын үйл ажиллагаанд нь зарим чиглэл өгөхийг оролдсон болно.

Тус илтгэлээс гурван үндсэн зөвлөмж гарсан:

  1. Хүний хөгжлийн асуудлыг анхаарлын төвд тавих

- Хөгжлийн стратегийн бодлогыг эргэн харах

- Харилцан шүтэлцээтэй ихэр хоёр стратеги

- Ажил хэрэгчээр зөвлөлдөн ярилцах

- Шинэчлэлийн үйл явц

- Амлалтаа ажил хэрэг болгох

  1. Хүний хөгжлийг хэрэгжүүлэх

- Анхаарлаа төвлөрүүлэх

- Хүн төвтэй өсөлт, өсөлт төвтэй ядууралтай тэмцэх стратеги

- Нэмэлт үйлчилгээ

  1. Хүний чадавхийг хэрэгжүүлэх

- Монголын шилжилтийн зорилгыг дахин нотлох

- Идэвхтэй оролцоо

- Иргэний идэвх

Хүний хөгжлийн гол зорилго нь Монгол хүн бүр хүсэл эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх дуу хоолойтой байх, боломж бололцоо, шударга ёсны үр шимийг эрх тэгш эдлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Дараах хүснэгтэд ХХИ болон дэд үзүүлэлтүүд хэрхэн өссөнийг харуулав.

1997 он

2000 он

2003 он

2007 он

Дундаж наслалт

63,8

63,2

63,5

65,9

Дундаж наслалтын индекс

0,645

0,636

0,642

0,681

Насанд хүрэгсдийн бичиг үсэг тайлагдал

96,3

97,8

97,8

97,8

Боловсролын индекс

0,833

0,884

0,884

0,916

Нэг хүнд ноогдох ДНБ

1,267

1,783

1,850

2,823

ДНБ-ий индекс

0,424

0,486

0,510

0,558

Хүний Хөгжлийн индекс

0,635

0,669

0,680

0,718

Дүгнэлт

Монгол улсын хувьд Хүний Хөгжлийн Илтгэлийг анх 1997 онд боловсруулан гаргаж эхэлсэн. Түүнээс хойш 2000, 2003, 2007 онуудад тус тус боловсруулан гаргасан.

ХХ-ийн илтгэлүүдэд Монгол улсын Хүний хөгжлийг хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх, түүнийг төрийн бодлогоор дэмжих арга замуудыг зөвлөмжөөр гаргаж тавьсан байна.

Илтгэлүүдийг харьцуулан уншиж судлахад Монгол улсын Хүний Хөгжлийн Индекс бүх дэд үзүүлэлтүүдээрээ өссөн байгаа нь дэвшилттэй юм. Мөн ХХИ болон түүний гол үзүүлэлтээр олон улсын түвшинд Монгол улсын эзэлж буй байр эрс дээшилсэн байна.

Хүний хөгжлийн үзэл баримтлалын гол цөм нь болсон эрэгтэй, эмэгтэй нийт хүмүүст утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах бүрэн боломж олгох, өөрсдийн боломж бололцооны хирээр үр бүтээлтэй, урагштай амьдрах асуудлыг хэрэгжүүлэхийн чухлыг хөндөн авч үзэж байгаа нь Хүний Хөгжлийн Илтгэлийн гол зорилго юм.

No comments: