Tuesday, September 15, 2009

Хууль бусаар хєдєлмєр эрхлэхээр ирсэн 16 орны 640 гаруй иргэнийг хил дээрээс буцаажээ

Монгол Улсын хилээр зорчих хєдєлгєєнд гадаадын иргэдийн эзлэх хувийг дотоодын иргэдийн тоотой харьцуулахад







сурталчилгаа »

30 орчим хувийг эзэлж байгаа нь єнгєрсєн жилvvдийн тоон vзvvлэлттэй харьцуулахад єсєх хандлага ажиглагдаж байна. Тоон vзvvлэлт єсєхийн хэрээр зєрчил нэмэгддэг. Иймээс Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь нийгэм, эдийн засагт эерэг нєлєє vзvvлэх цагаачлалын бодлогыг тодорхойлон хэрэгжvvлж, олон улсын жишигт нийцсэн ажил, vйлчилгээг гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хvргэх, Монгол Улсад хууль ёсны дагуу оршин суугаа гадаадын иргэдэд тєрийн ажил vйлчилгээг хvртээмжтэй хvргэх,

Монгол Улсын талаар таатай сэтгэгдэл тєрvvлэхэд чиглэсэн бодлого баримтлан, Мэдээллийн технологийн ололтыг нэвтрvvлэх замаар гадаадын иргэдэд тавих хяналтыг сайжруулах боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улсад 101 орны 35 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Оны эхний 8 сарын байдлаар ГИХАЭГ- нь зєрчил гаргасан 18 орны 1800 гаруй гадаадын иргэнийг албадан гаргаж ирсэн зорилгоо тодорхойлж чадаагvй хууль бусаар хєдєлмєр эрхлэхээр ирсэн 16 орны 640 гаруй иргэнийг хил дээрээс буцаажээ.

No comments: