Thursday, October 8, 2009

2007 он. Хүний хөгжлийн илтгэл

“ Хөдөлмөр эрхлэлт ба ядуурал”:

Эдийн засгийн байдал эрс сайжирч, 2003 оноос хойш эдийн засгийн өсөлт 8,7% болсон, төсвийн орлого, зарлага 30 гаруй хувиар нэмэгдсэн, мөн банкны салбар хурдацтай өргөжиж байгаа зэрэг ахиц дэвшил гарсан байна.

2006 онд улсын хэмжээнд ядуурлын түвшин 32,2 хувь хүртэл тун бага хувиар буурч, хөдөө орон нутагт 37 хувь хүрсэн нь ядуурал нэлээд газар авч байгааг харуулж байна. Иймээс өнөөгийн эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад яагаад дорвитой нөлөөлж чадахгүй байна вэ?

Эдийн засгийн өсөлт, ядуурал хоёрын хооронд шууд холбоо байхгүй ч зохистой ажлын байрыг олноор бий болгож баймааж нь эдийн засгийн өсөлтийг ядуурлыг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл болгож болдгийг олон улсын туршлага харуулж байна. Учир нь ядуу хүмүүст байгаа гол нөөц болох ажиллах хүчээ ашиглах боломжийг хөдөлмөр эрхлэлт олгодог.

Монголын ядуу өрхийн тэргүүлэгчдийн 52 % нь ажил эрхэлдэг: тэдний 29% нь малчин, 23% нь хувийн хэвшилд ажилладаг байна. Хэдийгээр өрхийн тэргүүлэгч нь ажилгүй, эдийн засгийн идэвхгүй байгаа олон өрхүүд ядуу байгаа ч дийлэнх ядуу өрхүүдийн тэргүүлэгч нар ажил эрхэлдэг ажээ. Иймээс ажлын байрны тоог нэмэгдүүлээд зогсохгүй хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхүйц, хөдөлмөрийн үнэлгээ сайтай ажлын байр бий болгох нь ядуурлыг бууруулахад илүү үр дүнтэй нөлөөлнө.

Хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан ядуурлыг хэрхэн бууруулж болох тухай асуудал энэхүү илтгэлийн гол сэдэв бөгөөд түүнийг тойрсон бодлогын хэд хэдэн зөвлөмжийг санал болгож байна.

Зөвлөмж 1. Хөдөлмөр эрхлэлтийн тухай стратегийг Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын нэг гол бүрэлдэхүүн хэсэг болгох талаар

Зөвлөмж 2. Хүний хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар

Зөвлөмж 3. Хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн хоорондын зөрүүг арилгах талаар

Зөвлөмж 4. Архидалтыг багасгах талаар

Зөвлөмж 5. Хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээллийг боловсронгуй болгох талаар

Зөвлөмж 6. Эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүүлэх замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар

Зөвлөмж 7. Уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих бусад салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх талаар

Зөвлөмж 8. Хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сумдын эдийн засгийг сэргээн бэхжүүүлэх талаар

Зөвлөмж 9. Албан бус салбарыг албан болгох талаар

Зөвлөмж 10. Залуучуудад зориусан зохистой, бүтээмжтэй ажил эрхлэлтийг дэмжих талаар

Зөвлөмж 11. Хөдөлмөрийн зах зээлийн жендерийн тэгш бус байдлыг халах талаар

Зөвлөмж 12. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох бололцоог өргөжүүлэх талаар

Зөвлөмж 13. Шилжих хөдөлгөөнд оролцогчдын хөдөлмөр эрхлэх бололцоог өргөжүүлэх, тэднийг хамгаалах талаар

Зөвлөмж 14. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах

No comments: